Dark Light
Нийгэм | 2020-02-18

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

10 дугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

“Blue Sky” зочид буудалд АТГ, НЗДТГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хаагчдын ёс зүйн форум болно.

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Шинжлэх ухааны академийн байранд “Цайны зам ба Нүүдэлчид” олон улсын эрдэм шинжилгээ хурал болно. Утас: 99988211

09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монгол Улсын авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ГХЯ-нд судлаач Х.Констены "Цөвүүн цагийн эрчлээс дундах Монголоор" номын нээлт болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд хөдөө аж ахуйн салбарын инновацийг хөгжүүлж, экспорт орлох шилдэг бүтээл тодруулна. Утас: 88087892

11.00 цагт ОБЕГ-т Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын алба хаагчид тус байгууллагын хоёр алба хаагч болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадамд өргөө цагаан гэр бэлэглэнэ. Утас: 86150069

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Outbound Travel Mart (#OTM)” аяллын үзэсгэлэн эхэлнэ. Утас: 99049074

14.00 цагт СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют театр”-т “Дэжидийн Жигжид монгол киноны үндэсний онцлог, хэв шинжийг буй болгосон нь” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89144545

14.00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т “Монгол хүний үнэт зүйл” хэлэлцүүлэг болно. Утас: 70137055, 99133438

17.00 цагт Уран зургийн галерейд “Оны шилдэг бүтээл-2019” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно. Утас: 99849000

Эх сурлваж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22