Dark Light
Нийгэм | 2020-02-18

Г.ГАН-ЭРДЭНЭ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН АНХНЫ ТУЛААНАА ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпийн наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “ Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ энэ сарын 20-нд Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийх гэж байна.
Энэ жил 26 нас хүрсэн Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа билээ.
Сонирхогчдын бокст 350 гаруй тулаан хийсэн манай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа Филиппиний Пауло Перонатай хийх бөгөөд 53,5 кг-ийн жинд зургаан раунд тулалдах юм.
“ Жижиг Үүеээ”-гийн өрсөлдөгч нь энэ жил 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин байна.
Тулаан орон нутгийн цагаар 19 цагаас эхлэх бөгөөд ESPN суваг тулааныг дамжуулах ажээ.
Дашрамд дурьдахад Ган-Эрдэнэ маань домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотод , нутгийн тамирчинтай нь хийх нь ээ.

Ц.Энхтүвшин , “ ТАВАН ЦАГАРИГ”

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00