Dark Light
Нийгэм | 2020-02-18

АЙМГИЙН НАЧИН Л.ЭНХСАРУУЛ БАРУУН, ЗҮҮНИЙ МАНЛАЙ АРСЛАНГУУДЫГ НУРААВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Б.Одгэрэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд у.х М.Бадарч, у.ө.и.н Ч.Хөхчирэнгэр, у.н Ш.Дарханбат, а.а Т.Ядамсүрэн нар үлдэв. Аймгийн начин Л.Энхсаруул зүүн, барууны магнай П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва арслангуудыг нэг хоёрын даваанд цувуулж давсан нь энэ өдрийн онцлох барилдаан байлаа. Дараагийн барилдаан 10-р сарын 29-ний 14 цагаас Нийслэл хотын 380 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00