Dark Light
Нийгэм | 2020-02-18

ШИНЭЖИНСТ СУМАНД СЭГС ЦАГААН БОГД НАЙРАГЛАЛЫН ХӨШӨӨ БОСЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна....

"ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ САН"-аас Монгол найргийн эрдэнийн титэм бүтээлүүдийн нэг домогт "Сэгс цагаан Богд" найраглалын 50 жилийн ойг зохион байгуулж энэ хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “СЭГС ЦАГААН БОГД” найраглалын гэрэлт хөшөөг босгож хүндэтгэл ёслолын арга хэмжээг хийжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсаны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А. Сүхбат нарын хүндэт эрхэмүүд оролцсон байна.

Монголын зохиол бүтээл, шүлэг яруу найрагт үлэмж томоохон байр суурийг эзэлдэг их зохиолчийн эрхэм бүтээл ийн үеийн үед эх орон ард түмнийхээ дунд гэрэлт хөшөө болон мөнхөрлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00