Dark Light
Нийгэм | 2020-02-18

НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОД К.ЛЕОНАРДЫН БАГ Л.ЖЭЙМСИЙН БАГИЙГ БУУЛГАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд эхэллээ. Нээлтийн тоглолт  "Торонто Рэпторс” – “Нью-Орлеан Пеликанс”, “Лос-Анжелес Клипперс” – “Лос-Анжелес Лейкерс” багуудын хооронд явагдсан бөгөөд нэг хотын хоёр багийн тулаан олны анхааралд байлаа. “Лос-Анжелес Клипперс” – “Лос-Анжелес Лейкерс” багуудын тоглолт 112-102 харьцаагаар өндөрлөж К.Леонард шинэ багтаа эхний хожлоо авлаа. Тэрбээр өнөөдөр 30 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 удаа хаалт хийсэн үзүүлт үзүүлэв. 

Харин эсрэг багийн лидер "хаан" Л.Жэймс 18 оноо авсан байна. “Лос-Анжелес Лейкерс” багаас Д.Грийн 28 оноогоор тэргүүлж, Э.Дэвис 25 оноогоор удаалжээ. Харин Клипперс багийн сэлгээнээс тоглосон 4 тоглогч 10-аас дээш оноо цуглуулсан байна.

Лос Анжелес Клипперс

К.Леонард 30 оноо, 6 самбар, 5 дамжуулалт

Л.Уйльямс 21 оноо, 5 самбар, 7 дамжуулалт

М.Харрелл 17 оноо, 7 самбар

П.Жорж гэмтэл

Лос-Анжелес Лэйкерс

Л.Жэймс 18 оноо, 9 самбар, 8 дамжуулалт

Э.Дэвис 25 оноо, 10 самбар

Д.Грийн 28 оноо тус тус авсан байна. 

Лэйкерсээс Р.Рондо болон К.Кузма нар гэмтлийн улмаас тоглосонгүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00