Dark Light
Нийгэм | 2020-02-18

НАЛАЙХЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр  нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан уг замын ажлын явцыг шалган ажиллалаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21