Dark Light
Нийгэм | 2020-02-18

МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол орны 17 аймагт томилолтоор ажилласан бол энэ удаа Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт уригдсан.

Тодруулбал, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙ”-н төлөө чуулга уулзалт болон “Хамтдаа хамгаалъя” аяныг тус аймагт эхлүүллээ. “Илүү сайхан ирээдүйн төлөө” багш, эмч, сувилагч, малчин, тариаланч, оёдолчин зэрэг эгэл жирийн ээжүүд, залуу бүсгүйчүүдийн төлөөлөл 500 гаруй эмэгтэйчүүд хуран чуулсан юм.

Мөн энэ үеэр МЭХ-ын Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын орлогч дарга Ш.Ёл хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах санал солилцлоо. 

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл чуулганы үеэр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдлаас болж хүчирхийлэлд өртөх нь их байгаа тул цаашид эмэгтэйчүүдийг боловсрол, чадвахийг дээшлүүлэх, аймаг сум бүрт охид эмэгтэйчүүд рүү хандсан сургалт явуулах, мөн илүү биш ижил эрхийн төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэв.

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл удахгүй Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллана. 


 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14