Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭМЧ НАРЫН VI ИХ ХУРАЛ ХОЁРДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриатайгаар Төрийн ордноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө 08:00 цагаас эхэлсэн хоёр дахь өдрийн хурлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргал удирдан явуулна.

Өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн технологи, инновацийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил сэдвээр яамны Эм, үйлдвэрлэл, технолгийн газрын дарга Н.Гэрэлт-Од илтгэл тавина. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр, “Сумын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг илтгэнэ. Дараа нь хэлэлцүүлэг өрнөнө. Дашрамд дуулгахад Эмч нарын VI их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй эмч оролцож байна. Оролцож буй хурлын төлөөлөгчдөөс сумын эрүүл мэндийн төлөөлөл хамгийн олноор оролцож байна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00