Dark Light
Нийгэм | 2020-02-18

U 23 ДАШТ: Ө.ПҮРЭВСҮРЭН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Унгар улсын нийслэл Будапешт хотноо 23 хүртэлх насны ДАШТ үргэлжлэн явагдсаар байна. Эрэгтэй бөхчүүд хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол эмэгтэй тамирчдаас өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр өчигдөр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Өнөөдөр Ө.Пүрэвсүрэн шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ.
Мөн Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул 57 кг-ын жинд дагаж барилдахаар болсон байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00