Dark Light
Спорт | 2026-11-23

МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР УЯАЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрээр Монгол Улсын 2026 оны чансаа өндөр уяачдыг шалгарууллаа.
Тус шалгаруулалтад Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд үзүүлсэн амжилтыг үндэслэн ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр дараах есөн уяач эрэмбэлэгдлээ.
НЭГДҮГЭЭРТ – Шаравжамцын Бадамжунай (114 оноо)
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 1 түрүү, 12 айраг хүртэж, 1 унаган адууны амжилтаар нийт 114 оноо авч, нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
 
ХОЁРДУГААРТ – Баярсайны Лхагва-Очир (96 оноо)
Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртэж, 3 унаган адуу адууны амжилтаар нийт 96 оноо авч, хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
 
ГУРАВДУГААРТ – Адуучийн Нямбаатар (82 оноо)
Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 1 түрүү, 5 айраг хүртэж, нийт 82 оноо авч, гуравдугаарт эрэмбэлэгдлээ.
 
ДӨРӨВДҮГЭЭРТ – Мягмарсүрэнгийн Алтан-Очир (81 оноо)
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Монгол Улсын Тод манлай уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 1 түрүү, 10 айраг хүртэж, нийт 81 оноо авч, дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.
 
ТАВДУГААРТ – Бат-Өлзийн Оргил (77 оноо)
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 2 түрүү, 4 айраг хүртэж, 2 унаган адууны амжилтаар нийт 77 оноо авч, тавдугаарт эрэмбэлэгдлээ.
 
ЗУРГААДУГААРТ – Мөнхбатын Цэрэнжав (73 оноо)
Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 1 түрүү, 8 айраг хүртэж, нийт 73 оноо авч, зургаадугаарт эрэмбэлэгдлээ.
 
ДОЛООДУГААРТ – Түмэндэлгэрийн Ихбаяр (66 оноо)
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 10 айраг хүртэж, 1 унаган адууны амжилтаар нийт 66 оноо авч, долоодугаарт эрэмбэлэгдлээ.
 
НАЙМДУГААРТ – Баттулгын Ганбаяр (64 оноо)
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Аймгийн Алдарт уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 2 түрүү, 2 айраг хүртэж, 1 унаган адууны амжилтаар нийт 64 оноо авч, наймдугаарт эрэмбэлэгдлээ.
 
ЕСДҮГЭЭРТ – Ганбатын Даваадалай (59 оноо)
Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанаас 1 түрүү, 5 айраг хүртэж, нийт 59 оноо авч, есдүгээрт эрэмбэлэгдлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08