Dark Light
Нийгэм | 2020-02-18

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

12 дугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газрын удирдлагууд орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудын захирал удирдлагуудтай уулзана. Утас 99193734

09.30 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн  байранд тус академийн ээлжит Их чуулган эхэлнэ.

10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын гадна иргэний нийгмийн байгууллагууд С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах талаар хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авна.

11.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хаалтын ёслол болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслөөс сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д улс төрийн намуудын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт МХЕГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалт болон амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээний талаар мэдээлнэ. Утас: 91989890, 99094993

15.00 цагт Үндэсний номын санд “Нэг бүс, Нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номын нээлт болно.

15.00 цагт ХСҮТ-д байгуулсан Сэтгэл зүйн төв буюу “Ногоон гэр” төслийн нээлт болно. Утас: 89033282

Төрийн ордонд

09.30 цагт Малзүйчдийн улсын зөвлөгөөн болно. Утас: 88097892

09.00 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00