Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТӨВ ЦЭВЭРЛЭХЭЭС ЦААШИД ӨМХИЙ ҮНЭРТЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Төв цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр ханхилж нийслэлчүүдийг бухимдуулдаг. Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дууссан байна. Энэ нь 5-15 км-ын радиуст өмхий үнэр тараадаг гол эх үүсвэрийг байхгүй болгосон гэсэн үг юм.

Хуримтлагдсан 800 мянга орчим метр.куб лагийг японы технологийн дагуу хоёр жилийн хугацаанд усгүйжүүлж үнэргүйжүүлэн бордоо болгоод байна. Бордоог байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хог хаягдлыг дарж булшлахад ашиглах боломжтой.

Үнэргүйжүүлэх, хөрс, бордоо болгох төслийн гүйцэтгэгчээр “Ховд Тул”, “Экотайхи” ХХК ажилласан байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2024 он гэхэд шинэчилж дуусгахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд одоогийн байгаа цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмж давхар ашиглах, 50-60 жил хуримтлагдсан хур лагийг үнэргүйжүүлэн, боловсруулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00