Коронавирусийн халдвар тээгчид зорчиж байж болзошгүй гэсэн үндэслэлээр Йокохамагийн боомтод саатуулагдаад байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс 41 халдвар тээгч шинээр илэрсэн байна. Ийнхүү халдвар авсан иргэдийн тоо 61-д хүрээд байгаа тухай Япон улсын эрүүл мэнд, халамж, хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Урьдчилсэн мэдээллээр, 2-р сарын 7-ний өдөр эдгээр иргэд нь Япон, АНУ, Австрали, Канад болон Аргентины иргэд байгаа аж. Хөлөг онгоц дээр 50 орны ойролцоогоор 3700 зорчигч байгаа бөгөөд 14 хоногийн туршид тусгаарлагдаж байгаа. Тус хөлгөөр аялж яваад Хонг Конгт буусан нэг зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн тул Японы тал хөлгийг Йокохамагийн боомтод ирэхэд нь саатуулж, хөл хориод байгаа юм.
Нийгэм | 2020-02-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






