Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" болохыг мэдэгдлээ. Түүнчлэн тус төвд өчигдөр зургаан иргэн тусгаарлагдаж, хяналтад орсон байна. Одоогийн байдлаар Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа юм. ДЭМБ-аас шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн.
ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна.
Өчигдөр ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай цахим хурал хийж, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Ирэх долоо хоног буюу хоёрдугаар сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоохоор олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна" хэмээв.
АДМИН








Нийгэм






