2020.02.11 МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
- Үс засуулбал: Өнгө зүс доройтно
- Наран ургах, шингэх: 08.06-18.07
- Барилдлага: Арвидах
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
- Суудал: Ус
Аргын тооллын 2 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 17, Бага морь одтой, хөх бич өдөр. өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 18 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм







