Dark Light
Нийгэм | 2020-02-18

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР НЭГ ХОНОГИЙН ДОТОР 14 МЯНГААР НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Шинэ коронавирусийн голомт болох Хятадын Хубэй мужид халдварын тохиолдол нэг хоногийн дотор 14 мянгаар нэмэгджээ. Энэ нь өчигдрийнхтэй харьцуулахад 10 дахин өндөр үзүүлэлт юм. Харин нас баралтын хувьд өмнөх өдрөөс хоёр дахин их буюу 242-оор нэмэгдсэн байна.

Өмнө нь халдвар авсан хүмүүсийн тоо хоногт дунджаар 2000-3000-ийн хооронд хэлбэлзэж байв. Өчигдөр халдвартай хүний тоо 45,168 байсан бөгөөд 24 цагийн дотор 14,840-өөр нэмэгдсэнээр 60 мянгыг давсан гэж Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр /2020.02.13/ мэдээллээ.

          Хубэйд шинээр батлагдсан тохиолдол 10 дахин өссөн нь оношилгооны шалгуур үзүүлэлт өөрчлөгдсөнтэй холбоотой юм байна. Өөрөөр хэлбэл эмч нар хүмүүсийг халдвар авсан эсэхийг илүү өргөн хүрээнд болгоомжтой, хянуур шалгаж эхэлжээ. Оношилгооны шинэ шалгуурын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэдгийг SCMP мэдээлэв. Ямартай ч өмнө нь зөвхөн коронавирусийн оношлуур ашиглаж байсан гэх мэдээлэл байна.

          Дэлхий дахинд хоёрдугаар сарын 13-ний 08:30 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 1363 хүн нас барж, өвчтэй хүний тоо 60,062 болжээ. 5680 хүн бүрэн эдгэрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07