Dark Light
Нийгэм | 2020-02-18

МЯНГАН ШИРХЭГ ОНОШЛУУР ЯПОН УЛСААС ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдварын 100 гаруй сэжигтэй тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2020.2.12/ орой Япон Улсаас дахин 1000 ширхэг оношлуур ирсэн байна.

         Өмнө нь буюу нэгдүгээр сарын 27-нд Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс 200 оношлуур ирсэн бөгөөд тэдгээр оношлуураас ердөө 30 гаруй оношлуур үлдээд байгаа юм байна.

        Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад 3000 оношлуур өгөх бөгөөд уг оношлуур энэ долоо хоногт ирнэ гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа билээ.

        Дашрамд мэдээллэхэд, Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэн монголчуудын коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээг давхар хянаж байгаа билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07