Dark Light
Нийгэм | 2020-03-13

Хятадын эмчилгээний баг Иракт тусламж үзүүлэхээр очлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Дэлхий дахинд дэгдээд байгаа коронавирусийн цар тахлыг Хятад улс даван гарах шатандаа ороод байна. Тэр ч утгаараа халдвар авсан өвчтнийг хэрхэн эмчлэх, эмчилгээний ямар арга хэмжээ авах зэрэг нэлээд туршлага суусан орны хувьд коронавирусийн өвчлөл газар аваад байгаа бусад оронд тусламжийн гараа сунгаад байна. 

    Коронавирусийн халдвар Иракт улсад нэмэгдсээр байгаа тул Хятадын эмчилгээний баг Иракт улсад тусламж үзүүлэхээр очлоо.

    Хятадын Улаан Загалмайн ерөнхий нийгэмлэгийн илгээсэн эмчилгээний мэргэжилтний баг тахлаас сэргийлэх тусламжийн эд бараагаа тээж, 07-ны орой Гуанжөү хотоос Иракийн олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Иракийн Шинэ Улаан Саран нийгэмлэгийн хүсэлтээр Хятадын Улаан Загалмайн ерөнхий нийгэмлэг эмчилгээний мэргэжилтний баг, Иракийн талд коронавирусийг оношлох багаж, амны хаалт, хамгаалалтын хувцас, хүнд өвчтөнийг аврах тоног төхөөрөмжийг авч очжээ. Иракийн Зам Тээврийн Яам тусгай нисэх онгоцоо илгээж энэ ажиллагааг гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07