Dark Light
Нийгэм | 2020-03-14

БНСУ-д одоогийн байдлаар коронавирусээр халдварласан монгол хүн байхгүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

         БНСУ–д Монгол улсын иргэн коронавирусийн халдвараар өвдсөн мэдээлэл өчигдрөөс эхлэн мэдээллийн сайтуудаар тархаж эхэлсэн. Тэгвэл ЭМЯ–наас мэдээллэсэн үнэн бодит мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна. БНСУ–д ажиллаж,  амьдардаг Монгол улсын иргэн 28 настай эмэгтэй энэ оны 2 дугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж гэрийн хорионд оруулсан. Улмаар уг иргэн 3 дугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд дарааллан 2 удаа шинжилгээ өгөхөд хариу сөрөг гарч хорио нь цуцлагдсан байна. 

      Харин одоогийн байдлаар БНСУ-д өөр Монгол иргэн халдвар аваагүй бөгөөд ГХЯ албан ёсоор БНСУ-ын талаас мэдээллийг нягталж ажилласан болно. БНСУ-д буй манай улсын 48200 орчим иргэн коронавирусийн халдвар аваагүй болно.

Мөн Монгол иргэний ханиад эдгэсэн мэдээллийг зарим иргэд Монгол хүний өвөрмөц дархлаанаас үүдэлтэй хэмээн буруу ташаа мэдээлэл тарааж, иргэдийн сонор сэрэмжийг бууруулах ноцтой алдаа хийж байгааг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14