Dark Light
Нийгэм | 2020-03-14

Цар тахлын үед татгалзах ёстой гоо сайхны дөрвөн дадал

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Цар тахлын үед эдгээр дөрвөн зуршлаас татгалзах эсвэл багасгах шаардлагатай юм. Үүнд:

1. Дэлгүүрт гоо сайхны барааг бүү тестэл

Гоо сайхны барааг өөрт тань тохирох эсэхийг тестерээс нь үзэж сонгох нь зөв ч цар тахлын үед үүнийг бүү хий. Сормуусны будаг, уруулын будаг зэргийг тестлэх нь энгийн үед ч аюултай. Цар тахлын үед бол гоо сайхны бүхий л хэрэгсэл, бүтээгдэхүүний тестер аюултай гэдгийг сана.

2. Уруулын бальзамыг гараараа бүү түрх

Гараараа авч түрхэх зориулалттай уруулын бальзам, будаг зэргээ хэрэглэхээ зогсоо.

3. Олон нийтийн газар нүүрээ бүү буд

Энэ дүрмийг чанд сахь. Ялангуяа нүдээ олон нийтийн газар будах нь салстаар дамжин вирус нүдэнд ороход хүргэнэ. Ямар ч тохиолдолд гараа нүдэндээ бүү хүргэ.

4. Гар утсаа нүүрний арьсандаа бүү хүргэ

Гар утас тань батга гарах шалтгаан болдог гэдгийг мэдэх үү? Үүнээс гадна утасны дэлгэцэнд олон бактер наалддаг. Олон нийтийн газраар явахад утсанд наалдсан бактер ямар ч аюулд хүргэж мэднэ. Иймээс цар тахлын үед чихэвч ашиглан ярих эсвэл гар утасныхаа дэлгэцийг спиртлэг шингэнээр ариутгах нь чухал юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14