Dark Light
Нийгэм | 2020-04-15

С.Эрдэнэ: Гадаадад байгаа иргэдэд сар бүр $500 олгох төсөл өргөн барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр  өргөн барилаа.

Төсөлд:

Цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг зогсоосны улмаас хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс эх орондоо ирэх хүсэлтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрт агаарын хил нээгдэж, эх орондоо ирэх хүртэл нь сар бүр $500 санхүүгийн дэмжлэг үзүүлэх, 

 Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах  түр журам боловсруулж хэрэгжүүлэх,

Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, Консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэршээлтэй, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд орсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулах,

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр дээрх санхүүгийн дэмжлэг үзүүлбэл сард 25 сая ам.доллар буюу 69 тэрбум 535.5 сая төгрөг, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж буй иргэдэд олгоно гэдгийг тодотголоо. 2020 оны төсвийн 3.1 их наядын хөрөнгө оруулалтыг танаж уг тогтоолын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00