Dark Light
Нийгэм | 2020-04-18

Америкийн асрах газрын ажилчид ажлаа хаяж явснаас болж 17 ахмад настан нэг дор амь алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

    Дэлхий дахинд дэгдсэн коронавирусийн цар тахал өндөр настнуудад үнэхээр хүнд тусаж байгааг эрүүл мэндийн байгууллагууд хэлж байгаа. Мөн коронавирусийн халдвараас гадна уг цар тахлын шалтгаант бусад зүйлсээс болж ахмад настнууд олноор амь насаа алдсаар байна. 

Америкийн Нью Жоржи мужид үйл ажиллагаагаа явуулдаг өндөр настны асрах сувилал эмнэлэгт 17 хүн нэг дор нас барсан байв. Уг асрах газраас нийт 68 ахмад настан нас бараад байгаагийн 28 нь коронавирусийн халдварын улмаас нас барсан гэжээ.  Харин уг 17 өндөр настан тус асрахад ажиллаж байгаад халдварын улмаас ажлаа хаян зугатсан ажилчдаас болж идэх хоол ундгүй, пампрес солих зэрэг арчилгаа, асаргаагүй удсанаас үүдэлтэй амь насаа алдсан гэж үзэж байна 

Тэгвэл энэ явдалтай төстэй байдлаар 31 өндөр настан нас барсан хэрэг Канад улсад гарсан байна.

    Коронавирусийн тухайлсан халдвараас бус түүний шалтгаант үйл явдлаас болж хөгшчүүл голдуу асрах газар болон гэртээ харж хандах хүнгүй байдаг өндөр настнууд харамсалтайгаар амь насаа алдсаар байгаа аж.

 

Эх сурвалж MBC news


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00