Dark Light
Нийгэм | 2020-04-20

Хайлаастад ачааны автомашин айлын байшинг мөргөж нураажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын хоёрдугаар гудамж, Хайлаастын эцсийн замд HOWO маркийн автомашин айлын хашаа,байшин мөргөж нураасан хэрэг өнөөдөр буюу 2020.04.20 өдөр гарсан байна. 

Хэргийг тодруулбал, тус автомашиныг 25-32 насны иргэн жолоодож явсан гэх бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна. Жолооч зүүн хөлөө хөнгөн бэртээсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Байшинд байсан бага насны хүүхэд, болон түүний эх нь гэмтэж, бэртээгүй ба ослын шалтгаан болон бусад зүйлсийг шалгаж байна.

 

Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа том оврын автомашины жолооч та бүхэн автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдлаа ханган, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16