Dark Light
Нийгэм | 2020-04-21

Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он гарсаар 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын  нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраажээ.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт 04 дүгээр сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16