Dark Light
Нийгэм | 2020-04-21

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эхний 100 орыг энэ сарын сүүлчээр ашиглалтад оруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлнэ. Ингэхдээ энэ сарын сүүлчээр эхний 100 орыг бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Түүнчлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шаардлагатай түргэн тусламжийн хоёр автомашины асуудлыг шийдвэрлэжээ. Мөн Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай ярилцаж, сургалтын эмнэлгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авах үйл ажиллагаа, нийлүүлэлт, хангалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллах хүрээнд дээрх эмнэлгийг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болохыг хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16