Dark Light
Нийгэм | 2020-04-22

56 жил ханилсан хос коронавирусийг амжилттай ялжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн Мерсисайдад оршин суудаг эхнэр нөхөр болох 77 настай Сидни Мур, 76 настай Жин Мур нар энэ сарын 10-нд бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэднээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

1964 онд гэрлэснээсээ хойш өдийг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа хосыг эмнэлэгт эхэндээ тусад нь эмчилж байсан байна. Гэвч 2 биенээ харахгүй байх нь тэднийг сэтгэл санаагаар унагаж байсан тул хосыг нэг өрөөнд хамтад нь оруулжээ. “Эхнэр маань сонсгол муутай учир түүнийхээ төлөө санаа минь их зовж байсан. Бид энэ өвчнийг хамтдаа даван туулахыг хүссэн” хэмээн Сидни Мур ярьсан байна.

4 дүгээр сарын 15 гэхэд хосын бие бүрэн тэнхэрч эмнэлгээс гарсан байна. Гэртээ үргэлжлүүлэн өөрсдийгөө тусгаарлаж байгаа ахмад хос маань эмнэлгийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнө нь Их Британид 60 жил хамтдаа амьдарсан нэгэн хос коронавирусийн халдвараар хоорондоо 17 цагийн зайтайгаар нэг өдөр амьсгал хураасан харамсалтай явдал тохиож байсан юм.

Эх сурвалж: Daily Record


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00