Dark Light
Нийгэм | 2020-04-23

Иран улс түүхэндээ анх удаа цэргийн хиймэл дагуул амжилттай хөөргөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Лалын Бүгд Найрамдах Иран улс түүхэндээ анх удаа цэргийн хиймэл дагуул амжилттай хөөргөсөн байна. “Nur” буюу “Гэрэл” гэсэн нэртэй цэргийн хиймэл дагуулыг “Qased” тээвэрлэгч пуужингаар 425 км-ийн өндөрт орших тойрог замд амжилттай оруулсан байна.

Ираны түүхэнд бичигдсэн энэхүү чухал үйл явдлыг тус улсын төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.

Иран улсын хувьд хамгийн сүүлд энэ оны 2 дугаар сард харилцаа холбооны “Зафар” нэртэй хиймэл дагуул хөөргөх оролдлого нь бүтэлгүйтэж байсан юм.

Өнгөрсөн оны 1 дүгээр сард Иран улс тойрог замд хиймэл дагуул оруулахаар төлөвлөж байсан ч барууны орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан юм. Барууны орнууд Ираны энэ үйлдлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2231 дүгээр тогтоолыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байсан юм.

Эх сурвалж:ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00