Dark Light
Нийгэм | 2020-04-24

Соёмботой уул орчимд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 14:26 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид ажиллаж, 15:14 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16