Dark Light
Нийгэм | 2020-04-26

Ихэнх нутгаар дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  онцгойлон анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 25-ны 20 цагаа­с 04 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи: Нутгийн баруун хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон–Сэлэнгийн сав газар,  говийн бүс нутгийн баруун хэсгээр  26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00