Dark Light
Нийгэм | 2020-04-27

ОХУ-д ням гарагт коронавирусний 6361 тохиолдол шинээр бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Манай хойд хөршид коронавирусний нөхцөл байдал улам бүр хүндэрч, халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Зөвхөн өчигдөр буюу ням гарагт л гэхэд ОХУ-д халдварын 6361 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсад анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нэг өдрийн доторх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Өчигдөр Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан 2 дахь эмч амиа алдсан байна. Мөн Марийнскийн эмнэлгийн 50 орчим ажилтан коронавирусний халдвар авсан нь  тогтоогдоод байна.

ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотуудад өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Зөвхөн Москва хотод л гэхэд сүүлийн нэг хоногийн хугацаанд 31 өвчтөн ковид-19-өөр нас барснаар нийслэл хотод нь нас барсан нийт хүний тоо 435 болоод байна.

ОХУ-ын нийт 85 бүс нутагт вирус тархаад байгаа бөгөөд халдварын нийт 80,949 тохиолдол бүртгэгдэж, 747 хүн амиа алдаад байна.

Харин зөвхөн ням гарагт ОХУ-д 517 өвчтөн эдгэж эмнэлгээс гарснаар нийт эдгэсэн хүний тоо 6 мянга 700 орчимд хүрээд байна. Коронавирусээр өвдсөн болон сэжигтэй тохиолдлоор нийт 173 мянга гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж, эмнэлгийн хяналтад байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00