Dark Light
Нийгэм | 2020-04-27

Тосонцэнгэл суманд гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. 

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413.5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэх газар ой хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Мөн энэ сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр эрээн”  гэх газар ой, хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байгаа юм.

Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00