Dark Light
Нийгэм | 2020-04-27

“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхий дахинаа Монголын нэрийг өндөрт гаргаж рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийнхан шинэ коронавирусийн хөл хорионы улмаас Австрали улсад саатаад байна. “The Hu” хамтлаг 2020 оны аялан тоглолтоо эхлүүлээд явж байх үед шинэ коронавирусийн хориг зарлагдаж, Австрали улсад хоёр сар гаруй болж байгаа аж.

Тухайн үед “The Hu” хамтлагийнхан нутаг буцах гэсэн боловч Монгол улс гуравдугаар сарын 28 хүртэл бүх гадаад нислэгээ зогсоосон байжээ. Тэд мөнгөө хэмнэх үүднээс Сидней хотын ойролцоох “Airbnb” сүлжээний хямд байранд байрлаж байгаа тухайгаа “Billboard” сайтад өгсөн ярилцлагадаа ярьсан байна.

Хамтлагийн продюсер нь Турк улсад саатаад байсан ч Монгол улсын засгийн газрын илгээсэн тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцаж чадсан. Хамтлагийн залуус одоогоор Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбоо барьж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо очих хүсэлтээ өгсөн гэнэ.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00