Dark Light
Нийгэм | 2020-05-26

Харри Поттерийн фенүүдэд зориулж шидэт амны хаалт бүтээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хамгийн ихээр эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт нь загварын шинэ чиг хандлага болон хувираад байгаа билээ. Дизайнерүүд амны хаалтыг гоёл чимэглэлийн нэг хэсэг болгож янз бүрийн гоёмсог хийцтэйгээр урлах болсон. Үүний нэг жишээ нь ид шидийн ертөнцөөр аялуулдаг Харри Поттерийн ном, кинонд дурлагсдад зориулсан амны хаалт юм.

            Америкийн зураач, дизайнер эмэгтэй Стефан Хукийн зурж, оёсон шидэт маск нь эхэндээ хар өнгөтэй энгийн л амны хаалт шиг харагдаж байгаа юм. Харин амны хаалтыг зүүсний дараа ид шид нь үйлчилж эхэлдэг байна.

Өөрөө хэлбэл амны хаалтыг зүүсэн хүн амьсгалахад, өнгө нь хувиран цайрч “Хогвартс” ид шидийн ухааны сургуулийн газрын зураг гарч ирдэг байна.

            Амны хаалтыг зохион бүтээгч бүсгүй өөрөө Харри Поттерт шимтэн дурлагсдын нэг бөгөөд бодит амьдралд ид шидийг бий болгохыг хүссэн гэдгээ хэлжээ. Бүх зүйл нь гар ажиллагаагаар хийгддэг учир зөвхөн нэгхэн ширхэг амны хаалтыг бүтээхэд 17 цаг зарцуулдаг юм байна. Тиймээс эрэлттэй байгаа энэхүү загвараасаа цөөхөн тоогоор л гаргах боломжтой юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16