Dark Light
Нийгэм | 2020-05-26

ОХУ–д 13 мянга гаруй га талбайг хамарсан ойн түймэр асаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Тавдугаар сарын 25-ны шөнө дундын байдлаар ОХУ-ын бүс нутгуудад нийт 13 мянга гаруй га талбайг хамарсан ойн түймэр асаж байна  эж тус улсын “Авиалесоохрана” ой хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.

         ОХУ-ын гал түймэр унтраах ангиуд нэг хоногийн дотор хоёр мянга орчим га талбайг хамарсан 58 ойн түймрийг унтраасан байна. Хамгийн их талбай хамарсан түймэр Красноярскийн хязгаар, Хакас улсад асаж байгаа бөгөөд эдгээр бүс нутагт 4700 га болон 3100 га ой шатаж байгаа аж. Мөн Өвөр Байгалын хязгаарт 2400 га, Эрүү мужид 1700 га талбайг хамарсан ой шатаж байна. Түүнчлэн Тува, Якут, Амар муж болон бусад бүс нутагт гарсан түймрийг унтрааж байгаа бөгөөд Тувад 15 га талбай бүхий түймрийн нэг голомт тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэгджээ.

         Хүчтэй түймрийн улмаас Өвөр Байгалын хязгаар, Эрхүү муж, Тува  болон Хакаст онцгой байдал тогтоосон байна. Гал түймрийн аюултай тэмцэх онцгой дэглэмийг Оросын 49 бүс нутагт тогтоосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00