Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль, насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм.
![]()
Хошууч А.Отгонбаяр нь пауэрлифтингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм









