Dark Light
Нийгэм | 2020-10-12

Шадар Сайд Я.Содбаатар Өмнөговь, Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын байгууллагуудад ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, улсын байцаагчидтай уулзалт хийж, хяналт шалгалт, үйл ажиллагаатай танилцав. 

Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, мэргэшсэн байх, улсын байцаагчийг мэргэшүүлэх, нийгмийн асуудалд анхаарахыг онцлоод нийт албан хаагчдад ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг орон нутагт төгөлдөржүүлэхийг үүрэг болголоо. Мөн тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга Т.Гантулга, дэд дарга Д.Энхсайхан,  УОК-ын Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх С.Янжинсүрэн, Шадар сайдын Зөвлөх О.Мөнхдалай нар ажиллав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00