Dark Light
Нийгэм | 2020-10-13

“ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК-иас хууль бусаар 10 ажилтан зөрчигдсөн эрхийг сэргээхийг шаардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-т зааснаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн байдаг. Харин тус хуулийн заалтыг  “ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК нь зөрчиж, ажлаас халсан учраас “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн 10 тэргүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг шаардлаа. 

 

Л.Ган-эрдэнэ: Тус компанид бид хүнд даацын оператор мэргэжилээр ажилладаг байсан. Үйлдвэрчний эвлэл байгуулсантай холбоотойгоор ажлаас шууд халсан. 

“ТИ ТИ ЖИ ВИ СИ ӨҮ” ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай, Өмнөговь аймгийн Таван толгой орд дээр олборлолт явуулдаг, бусад монгол компаниудаас нэг дахин илүү үнээр олборлолтын үйл ажиллагаа явуулдаг давуу эрхтэй компани. Үйлдвэрчний эвлэл байгуулах болсон шалтгаан нь бидний хөдөлмөрийн үнэлэмж асар бага, хуулинд зааснаас илүү цагаар ажилладаг юм. Эдгээр асуудлуудыг удирдах албан тушаалтнуудад хэлэхээр эргүүлээд хөдөлмөрийн дарамт үзүүлдэг байсан.

 

2020 оны гуравдугаар сарын 24-ны өдөр бидэнд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл гэсэн гэрчилгээг улсын бүртгэлээс олгосон. Олгов уу үгүй юу шууд компаний зүгээс 21 хоногийн хугацаанд эвлэлээсээ гарахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлж эхэлсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-9-ны өдрүүдэд бид арван ажилчдыг халсан. Хууль бусаар халагдсан 10 тэргүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг шаардаж байна" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00