Dark Light
Нийгэм | 2020-12-03

Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон энэ оны эхний 11 сард  үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа 100 давсан хувиар биелүүллээ. Механик боловсруулалттай эд ангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 123,5 хувь, резинэн эдлэлийн төлөвлөгөөг 100,9 хувь, цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөөг 103,7 хувиар биелүүлж, 61,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

     Засвар механикийн заводын Цутгуурын үйлдвэрлэлд хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэн ажилласнаас хойш  цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөө оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 103 хувиар биелэх төлөвтэй байна.  Мөн шинэ шугам нэвтрүүлсний үр дүнд технологийн материалын төрөл болон тоо цөөрч, нэг тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг дунджаар 52 ам доллараар буурчээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өөрийн өртгийг багасгаж байгаа үзүүлэлт юм.  

     Түүнчлэн заводын хамт олон эхний 11 сарын байдлаар импорт орлох 44 нэр төрлийн 2201 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрт шинээр суурилуулсан SBS-38, HP-400 бутлах тээрэм, тэдгээрийн конусан хуягуудыг үйлдвэрлэж байна.

 

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22