Dark Light
Нийгэм | 2020-12-10

219 орон сууцны байрны 791 орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр "ДДЦС" ТӨХК, "ДСЦТС" ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбар, "ДДС" ТӨХК, “Дархан ус суваг” ХК-иуд хамтран Дархан хотын нийт 219 орон сууцны байрны 791 орцонд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг давтамжтай хийж байгаа билээ.

Тус байгууллагууд 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн орон сууцны орцуудаа халдваргүйжүүлж байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны 219 байрны 74,1 мян.м2 талбайг ариутгахаас 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Ч.Батжаргал ярьлаа. Ийнхүү эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сард хоёр удаа зохион байгуулж орон сууцны байруудаа бүрэн халдваргүйжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16