Dark Light
Нийгэм | 2020-12-10

Замын-Үүдэд хоногт 100 гаруй PCR-ын шинжилгээ хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны арван хоёрдугаар сарын байдлаар Дорноговь аймагт корона вирусний халдварын нийт 31 тохиолдол гарснаас 26 нь хилийн боомт хот Замын-Үүдэд  илрээд байна.

Замын-Үүдэд молекул биологийн лаборатори байгуулж PCR-ын шинжилгээ хийж эхэлснээр хоногтоо 100 гаруй хүний шинжилгээг хийж байгаа аж. ХХЕГ-ын дэд дарга, хошуу генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг болон ХӨСҮТ-ийн тархвар судлаач, аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, лаборант зэрэг эмч мэргэжилтнүүд хорио цээрийн дэглэмтэй Замын-Үүд суманд ажиллаж байгаа юм.

Аймгийн Засаг дарга О.Батжаргал Замын-Үүд суманд ажиллаж коронавирусний цар тахал  халдварт өвчинтэй тэмцэх  хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буй  байдалтай газар дээр нь танилцан сумын онцгой комисст Улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэн хөл хориог дуусахаас өмнө ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тогтоож  халдварын тархалтыг нэн даруй хяналтад авахыг үүрэг болгов.  Одоогоор тус суманд тогтоосон хатуу хөл хорио буюу тэг зогсолт үргэлжилж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16