Dark Light
Нийгэм | 2020-12-11

Гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээ сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

"Өнгөрсөн хоногт нийт 20633 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдлаа. Дөрөв нь давтан шинжилгээнээс илэрсэн бол хоёр нь "Амгалан" гаалийн ажилтан болон түүний хүүгээс халдвар илэрлээ. Харин гаалийн ажилтны ойрын хавьтлын 50 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Улаанбаатар хотод нийт өвчллөл 138 боллоо. Сэлэнгэ аймагт нэг халдвар илэрлээ. Ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16