Dark Light
Нийгэм | 2020-12-11

"Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийлэл"-ийн тухай хамтарсан цахим хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийн тухай 190 дүгээр Конвенцийн асуудлаар хамтарсан цахим сургалт, хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг устгах 16 өдрийн аян”-ы хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Дарамт, хүчирхийллийг хориглох тухай” 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн талаарх цахим сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Image may contain: 6 people

Хэлэлцүүлгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчоо захирал Клейр Куртье-Мюлдер нар оролцов. 

Хэлэлцүүлгийн үеэр ОУХБ-ын Жендэр, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жони Симпсон “Дарамт, хүчирхийллийг устгах хүрээнд улс орнуудаас авч хэрэгжүүлж байгаа жишээ туршлага”, ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид “Хүний эрхийн Үндэсний комисст ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийллийг устгах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Ш.Маяа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан ажлын байрны дарамт, хүчирхийллийг хориглох зохицуулалт”, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны газрын дарга Э.Энхжаргал “Дарамт, хүчирхийллийн асуудлаар ажил олгогч эздийн байр cуурийг танилцууллаа.

Тус сургалт хэлэлцүүлэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22