Баянхонгор аймагт урд жилүүдэд болж байгаагүй байгалийн давагдашгүй хүчин зүйл ган болж орон нутгийн нийгэм, эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг тээн яваа малчид энэ жил хатуухан өвөлтэй нүүр тулж байна. Тэр дундаа Баянцагаан сум нь улс, аймгийн хэмжээнд хамгийн хүнд нөхцөлтэй байгаа сум юм.
Баянцагаан сумын малчдаас Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Баян-овоо, Галуут, Заг, Гурванбулаг, Эрдэнэцогт, Өлзийт, Баян-Өндөр сумдын нутагт отор нүүдэл хийн өвөлжиж байна.

Отор нүүдэлд яваа айл өрхүүдээ сумын ИТХ-ын дарга Б.Намгарренчингээр ахлуулсан ажлын хэсэг эргэлт хийж оторт яваа малчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж зарим арга хэмжээг авч ажиллаж байна. Ажлын хэсэгт сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулиас төлөөлөл яваа бөгөөд отрын малчдын биеийн эрүүл мэндийг үзэж нэн шаардлагатай эмийн багцаар хангаж, сурагчдын теле хичээлийн хамрагдалтыг хянан, теле хичээлийн агуулга болон нэмэлт дасгал, ТӨМ хүргэж ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэг отрын малчдаа өвөлжилтийг хохирол бага даван туулж урин хавартай энх золгох хүртэл боломжит бүх нөхцөлөөр хамтран ажиллах талаар тухайн сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, холбогдон ажиллаж байгаа бөгөөд одоо Бөмбөгөр, Бууцагаан сумдын нутагт оторлож байгаа айлуудад хүрч ажиллаж байгаа гэж Баянцагаан сумын ИТХ-ын ажлын алба мэдээлжээ.
АДМИН







Нийгэм





