Dark Light
Нийгэм | 2020-12-11

Байгаль орчны салбарын онлайн уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр зохион байгуулсан энэхүү онлайн уулзалтаар Увс аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаас өмнө шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөд "Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт 2030"-ын Байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл өгчээ.

Image may contain: one or more people, people sitting, table and indoor

Мөн Байгаль орчны тухай хууль тогтоомжууд, нэн ялангуяа байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, усны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг сурталчлах, ИТХ-ын байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороотой хамтарсан ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой байна.Энэхүү уулзалтад хурлын төлөөлөгчид болон аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын мэргэжилтнүүд оролцжээ. 

“Увс аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа нь хууль, хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, мөн хариуцсан албан хаагчид хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих зэрэг нь нөлөөлж байна. Иймд ирэх онд Увс аймгийн бүх суманд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, хатуу хяналт тавих ажлыг эрчимжүүлэхэд дорвитой арга хэмжээ авч ажиллана” гэдгийг аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Ц.Батболд хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22