Dark Light
Нийгэм | 2020-12-11

Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианит дамжуулах хоолой задарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Дөрвөлжин сумд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК 2020 оны 12 сарын 11-ний 08: 00 цагт цианит натри алдсан байна. Үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч цианиттай уусмал задарсан гэсэн мэдээллийг орон нутгаас баримтжуулан явуулсан бичлэгийг иргэд олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Энэ талаар Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга Н.Гантогтохоос тодруулахад "Эл хэсэгт Аймгийн Онцгой байдлын алба болон Мэргэжлийн хяналтын баг ажиллаж байна. Нийт цианитын 8 агуулах байсныг лацдаж хаасан. Уурхайн цианит дамжуулах хоолой задарснаас 413 м/кв талбай бүхий хөрсөнд шингэн нэвчээд байна. Мөн 298 м/кв цементэн талбайд асгарсан. Тус газар нь Дөрвөлжин сумаас 22 км-ын зайд оршдог" гэлээ. Мөн тэрээр Нийслэлээс Мэргэжлийн хяналтын баг газар дээр нь очиж ажиллаж буйг хэллээ. 

Харин Экологийн цагдаагийн албанаас тодруулахад тус хэргийг шалгаж байна гэсэн юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22