Dark Light
Нийгэм | 2020-12-11

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг дэмжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлд  УИХ-д суудалтай нам 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгасан юм. Мөн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй бөгөөд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгохоор заажээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Ерөнхийлөгчид 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцүүлгийн үеэрээ ярилцаж байгаад 50-аас дээш насных болгож өөрчлөөд явсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй" гэдэг саналыг хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд Үндсэн хуулийн дагуу өөрчилсөн хууль учраас 50 насыг өөрчлөх боломжгүй гэдгийг тайлбарласан юм.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22