Dark Light
Нийгэм | 2020-12-12

Албан байгууллагууд QR кодыг зайлшгүй байршуулах шаардлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аж ахуйн нэгжүүд 12 дугаар сарын 14-өөс өөрсдийн QR код үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулах юм. Тухайн кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай ажээ.

Харин үйлчлүүлэгчид энэ кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэйг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагад өдөр тутам хэрэглэснээр эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR код уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22