Dark Light
Нийгэм | 2020-12-13

Өнөөдөр Ерөнхий сайд олон нийтэд хандан МЭДЭЭЛЭЛ хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Хурал 12:00 цагаас болох ба дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өгөх юм байна. 

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаас Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэр гаргасан. 

Ингэхдээ төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болгосон билээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22