Өмнөговь аймаг, Ханхонгор сум Хондот багийн “Шар тээгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Н /68 настай, эрэгтэй/ /2020.12.12/-ны өдрийн 13:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нийт 20 хүн, 5 автомашинтай 20:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:22 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т “Буруу савын худаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм





