Dark Light
Нийгэм | 2020-12-13

Сендвичин барилгын дээврийн хэсэг шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/-ны өдрийн 19:42 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтайгаар 12 км замыг туулан очиж, “Нью вера тоурс Монгол” ХХК-ийн 24х20 метрийн хэмжээтэй сендвичин барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум 1 дүгээр багт эмийн сан шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/ -ны 06:55 цагт  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 автомашинтайгаар  4.5 км замыг туулан очиж, иргэн Д-гийн  7х9 метрийн хэмжээтэй эмийн сан шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Ширхэнцэг багт зоорь шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/ -ны өдрийн 20:27 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Э-гийн 5х4 метрийн хэмжээтэй зоорийн хананы банз шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2020.12.12/-ны өдрийн 21:27 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 автомашинтайгаар 4 км замыг туулан очиж, иргэн Э-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж : ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00